2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
06:00
S30
-3°
07:00
S30
-3°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-11°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн урамшуулал олгох замаар хог хаягдлын менежментийг сайжруулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдөр болсон ээлжит хуралдаанаар "Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох журмын төсөл”-ийг хэлэлцлээ. 

Энэхүү журмын зорилго нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал болон кредит онооны системээр урамшуулал олгоно.

Ингэснээр хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, экспортлох үйл ажиллагааг дэмжих юм. Мөн байгальд дарж булшлагдаж байгаа энгийн хог хаягдлын хэмжээг багасган орчны бохирдлыг буууруулах, улмаар хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой.

Журмын дагуу бүх төрлийн цаас, хуванцар болон гялгар уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз, хүнсний болон органик хог хаягдал, автомашины дугуй зэрэг дахивар нөөцөд мөнгөн урамшуулал тооцно. Харин бүх төрлийн хар болон өнгөт төмрийн хаягдал орохгүй.

Түүнчлэн кредит оноог үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаанаас үүсэж байгаа дахин боловсруулах боломжтой хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох юм. Энэхүү онооны системийн урамшуулалд мөн эко жорлон ашигладаг иргэн, ААН мөн хамрагдана.

Энэхүү кредит оноог хог хаягдлын чиглэлээр зарласан төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, зээл тусламжид хамрагдах, нийслэлийн их дээд сургуульд элсэн ороход ашиглах аж. 

Кредит онооны урамшуулал нь энгийн хог хаягдал төрөлжүүлэн ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг болон мөнгөн урамшуулалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад хамаарахгүй. Энэхүү журмыг хэрэгжүүлснээс мөнгөн урамшуулалд эхний жилд 1.6 тэрбум төгрөг шаардагдана гэж Нийслэлийн ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ. Цаашид хог хаягдал цуглуулах ажиллагаа өргөжсөнөөр урамшууллын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон байна. 

Дээрх урамшууллын журам хэрэгжсэнээр хог хаягдал дахин боловсруулдаг 30 орчим үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд ажилладаг 2,000 гаруй ажилтан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсний өгөөжийг хүртэх, улмаар илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Гантулга хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг анхааруулсан бол Д.Энхтуяа хог ангилан ялгах талаарх нөлөөллийг цэцэрлэг,  сургуулийн насны хүүхдүүдээс эхлэн хийх ёстойг санууллаа.

Мөн тэргүүлэгч Н.Баярчимэг хотын хог хаягдлын бараг 50 гаруй хувийг эзэлдэг үнсний асуудлыг тавьж, энэ талаарх хэрэгжүүлэх  арга хэмжээ бий юу гэдгийг тодруулсан байна. Тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  олонхын саналаар дэмжиж, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болжээ.  

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x