Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд долдугаар сард +40.1 хэм хүртэл халжээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долдугаар сард агаарын үнэмлэхүй их температур буюу +40.1 хэмийн халуун Баянхонгор аймгийн Шинэжинст суманд бүртгэгдсэн үнэмлэхүй бага температур мөн л тус аймгийн Галуут суманд, 0.8 хэм бүртгэгдсэн байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2021 оны долдугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 208.3 мм-т хүрчээ. 

Үнэмлэхүй их салхины хурд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 34 м/с-д хүрсэн байна. 

Долдугаар сард байгалийн болон геологийн гаралтай 2,333 үзэгдэл осол тохиолдсоны

  • 1,549 нь хүний үйл ажиллагаатай холбоотой
  • 46 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл бол
  • 377 нь бусад шалтгаантай байна. 
 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 428 буюу 15.5%- аар буурсан байна.

Объектын түймэр 1,521 удаа гарсан нь мөн 26.8%-аар буурсан дүн.

Харин 562 удаа аянга цахилгаан, мөндөр ажиглагдсан нь өмнөх сараас 255-аар буюу 1.8 дахин нэмэгджээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 1,092 хүн амь насаа алдсан дүн байна. Энэ нь өмнөх сараас 361-ээр буюу 1.5 дахин өсжээ.

  • Бичил уурхай, нурангийн улмаас 5 хүн
  • усны ослоор 91 хүн
  • хүчтэй салхи, шуурганы улмаас 11 хүн
  • объектын түймрийн улмаас 38 хүн
  • шинэ төрлийн коронавируст халдварын улмаас 920 хүн
  • бусад золгүй явдлын улмаас 27 хүн амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас

  • 16.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1.9 тэрбум төгрөг зарцуулсан бол
  • 2,455 хүнийг аварч, 56.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.
Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг ойлгоно.