Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид вакциныг төлбөртэй болгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 200 хоногт зориулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын нэвтрүүлэг телевизүүдээр цацагдлаа. 

Уг ярилцлагаар Ерөнхий сайд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар түлхүү ярьсан юм. Энэ үеэр вакцинжуулалтыг төлбөртэй болгох тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг үнэтэй болгоно гэж бодож байгаа. Он гараад ч юм уу. Өнөөдөр вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдрэхгүй байна. Яагаад гэвэл үнэгүй учраас. Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй" гэлээ. 

Ярилцлагын нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү: