Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд уучлал хүсэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗГХМХГ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоног өнөөдөр тохиож байна.

Энэ хүрээнд зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал хүсэв.

Тэрбээр “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувиар уучлал хүсэж байна.

Өнгөрснөө дүгнээд, ирээдүйгээ шинээр эхлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх боломжийг ашиглана гэдгээ та бүхэнд амлах нь зүйтэй болов уу. Энэ дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нэг байр суурьтай, нэгдмэл бодлоготой байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид гурвын дунд засаглалын ч юм уу ямар нэгэн зөрчил үүсэхгүй байх гэж бодож байна. Энэ нь хувь хүнээс илүүтэй Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал юм. Тиймээс тулга тойрсон биш илүү ирээдүйг харсан чиглэлд ажиллах болно” гэв. 

Ташрамд дурдахад, Засгийн газрын 200 хоногийн тайлан болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар танилцуулсан Ерөнхий сайдын оролцсон нэвтрүүлэг өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны 21:00 цагт МҮОНРТ болон бусад телевизээр цацагдах юм байна.