Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляц улсын хэмжээнд 7.4, Улаанбаатар хотод 7.9 хувьтай гарлаа

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос инфляцын үнийн өсөлтийг долдугаар сарын байдлаар танилцууллаа. 

Инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 7.4 хувьтай, Улаанбаатар хотод 7.9 хувьтай гарсан байна.

Нийт инфляцын 47.7 хувийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж, үүн дотроо хамгийн их нөлөө үзүүлж байгаа нь мах махан бүтээгдэхүүн гэдгийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэллээ.

Мах махан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 16 хувиар буюу кг тутамдаа дунджаар 1,800 төгрөгөөр өссөн байна. 

Импортын барааны инфляцад үзүүлэх нөлөө оны эхний зургаан сар хүртэл харьцангуй бага байсан. Инфляцын сагсанд нийт 340 орчим бараа байдгийг 45.5 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл оны эхний долоон сарын байдлаар инфлацын 50.7 хувийг импортын барааны үнийн өсөлт эзэлж байгаа аж. 

Долдугаар сард инфляц өмнөх сараас 1.3 хувиар өсжээ. Үүний 84 хувь нь шатахууны үнэ өссөнөөс үүдсэн байна.