Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн тэнцэл 831 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар буюу 2.9 их наядаар нэмэгдсэнийг ҮСХ-ноос мэдээллээ.

Төсвийн гүйцэтгэл батлагдсан төсвийг 2.4 хувиар давсан үзүүлэлттэй байна. Төсвийн орлого нэмэгдэхэд татварын орлого голлон нөлөөлсөн байна. Төсвийн зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн. Ингэснээр оны эхний долоон сарын байдлаар төсвийн тэнцэл 831 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Төсвийн нийт зардлын 87.1 хувийг урсгал, 11.7 хувийг хөрөнгийн зардал эзэлж байна. Урсгал зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн бөгөөд үүнд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн иргэдийн санхүүг дэмжих ажлууд нөлөөлжээ. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний долдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (64.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын бус орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.9 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 3.1 пункт, ирээдүйн өв сангийн орлого 1.6 пунктээр өсөж, татварын орлого 7.6 пунктээр буурсан.

Татварын нийт орлого 2021 оны долдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 130.4 (12.7%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд орлогын албан татвар 289.4 (2.3 дахин) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 1.2 (1.3 хувь) тэрбум төгрөг, онцгой албан татварын орлого 2.4(3.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.