Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Ховд аймагт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 1,298 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 979 нь буюу 75 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Ховд аймагт хамгийн олон буюу 175 хүн шинээр халдвар авчээ.

Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 3,526 болж нэмэгдэв.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт 89, Дархан-Уул аймагт 91, Булганд 66, Өвөрхангайд 78, Хөвсгөлд 60, Увсад 52, Дорнод аймагт 51 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 50-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Орон нутагт халдвар нэмэгдсээр 63,646 боллоо.

"Орон нутагт дельта хувилбар тархсан бөгөөд нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлж байсан.

Мөн тэрбээр "Ховд аймагт сүүлийн үед халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь сүүлд тус аймагт болсон Даншиг наадам зэргээс эхлээд олон хүний хөл хөдөлгөөнтэй холбоотой зүйл нөлөөлж байгаа" гэдгийг хэлж байв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:

 
COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.