Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, хоёр иргэний амь хохирчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв өчигдөр нийт 319 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 218 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Зам тээврийн ослын улмаас өчигдөр нийслэлд гурав, орон нутагт хоёр хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна. 

Зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд жолооч та хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 74 зөрчил илрүүлсний 

  • 43 нь нийслэлд
  • 31 нь орон нутагт бүртгэгдэж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба