Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар үндэсний баатрынхаа шарилыг Казахстанаас шилжүүлж авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч генерал Хон Бом Догийн шарилыг нас барснаас нь хойш 78 жилийн дараа Өмнөд Солонгосын засгийн газар Казахстанаас эх оронд нь шилжүүлэн нутаглуулжээ.

Хон Бом До нь 1910-1945 оны Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн партизаны армийн командлагч байсан юм. Манжуурт байрлаж байсан тусгаар тогтнолын арми 1920 онд Бонго-доны тулааны үеэр Японы эзэн хааны армийн эсрэг анхны томоохон ялалт байгуулахад тэр гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Хон Бом Дог 1943 онд 75 насандаа Казахстанд нас барахад тэнд нь оршуулж байжээ. Ням гарагт эх орончийн шарилыг Казахстаны Кызылордоос нисэх онгоцоор Сөүлд авчран, Дэжоны Үндэсний Оршуулгын газарт нутаглуулсан байна.

Оршуулах ёслолд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин оролцож, хүндэтгэл үзүүлжээ.

Уг үйл явдал Солонгосын хойг тусгаар тогтносны 76 жилийн ойн өдөртэй давхцсан юм. Мөн Казахстан улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевын Өмнөд Солонгост хийх албан ёсны айлчлалын өмнө тохиожээ.

 
 
 

 

Эх сурвалж: Yonhap News