2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
06:00
S30
-3°
07:00
S30
-3°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-11°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден Афганистанд илгээх цэргийнхээ тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг

Афганистаны нийслэл Кабул хотоос элчин сайдын яамны ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлэх зорилгоор АНУ-ын засаг захиргаа 4,000 цэрэг илгээсэн билээ.

Тэгвэл уг хүчийг зузаатгаж, дахин нэг мянган цэрэг илгээх шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гаргажээ.

“Манай дипломатчид, зэвсэгт хүчин, тагнуулын албаныхны зөвлөсний дагуу Америкийн иргэд болон бусад хүмүүсийг аюулгүй, дэг журамтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар нийт 5,000 цэргийн алба хаагчийг илгээхээр боллоо” гэж Байден өчигдөр мэдэгдсэн байна.

Үүнд зөвхөн АНУ-ын иргэд бус, тусгай визтэй Афганий иргэдийг хамруулах ажээ. АНУ-ын цэргийн баазад орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан Афган хүмүүст Вашингтон тусгай виз олгож байгаа юм.

Катарт Талибан хөдөлгөөнийхөнтэй уулзаж буй АНУ-ын элч “хэрвээ манай иргэдийн амь насыг эрсдэлд оруулбал хүчтэй цохилт өгнө” хэмээн сануулсныг Байден энэ үеэр дурдсан байна.

Гэхдээ тэр Афганистанд дахин цэрэг байрлуулах бодолгүйгээ батлан илэрхийлжээ.

“Афганий арми өөрийн улс орныг хамгаалж чадахгүй юм бол тэнд АНУ-ын цэрэг дахин нэг жил, таван жил байрлах ямар ч ялгаагүй. Өөр улс орны дотоодын зөрчил мөргөлдөөнд хутгалдахын тулд Америк цэрэг тодорхойгүй хугацаагаар гадаадад байрлахыг би хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэр хэлсэн юм.

АНУ-ын цэрэг Афганистанаас гарч эхэлсэн тавдугаар сараас хойш Талибан хөдөлгөөнийхөн Кабулын засгийн газрын эсрэг эрчимтэй дайтаж байгаа.

Бямба гарагт тэд Афганистаны умард хязгаарын сүүлчийн түшиц газар болох Мазар-и-Шариф хотыг эзлэн авч, нийслэл Кабул хот руу улам ойртсон байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x