2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
06:00
S30
-3°
07:00
S30
-3°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-11°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 227 хүн амиа алдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг

Бямба гарагт Карибын тэнгисийн арал улс Хаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 227 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, сураггүй болсон тухай тус улсын онцгой байдлын алба мэдээлжээ.

Хаити улс 2010 онд болсон томоохон газар хөдлөлтийн сүйрлээс бүрэн сэргэж амжаагүй байхад ийнхүү дараагийн гамшиг тохиож байна.

Энэ удаагийн газар хөдлөлтийн төв цэг нийслэл Порт-о-Прэнс хотоос баруун зүгт 125 км зайд байсныг АНУ-ын Геологийн Судалгааны Хүрээлэн мэдээлжээ.

Хаитийн ерөнхий сайд Ариел Анри хохирогчдод туслахад засгийн газрын бүх нөөц боломжийг шавхаж ажиллахаа амлаад ард түмэндээ хүнд хэцүү цаг үед эв нэгдэлтэй байхыг уриалсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден газар хөдлөлтийн талаар туслахуудаасаа мэдээлэл авсны дараа Хаитид туслах ажлыг эхлүүлжээ. US AID байгууллагын администратор Саманта Пауэрт уг ажлыг удирдан зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Хаитид хамгийн сүүлд 2018 онд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөхөд олон арван хүн амиа алдаж байжээ. 2010 онд болсон 7.1 магнитудын газар хөдлөлтийн үеэр 300,000 орчим хүн амь үрэгдсэн юм.

Газар хөдлөлтөөс гадна халуун орны хүчтэй аадар бороо Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө Хаитийн эрэгт хүрэхээр байгааг цаг уурчид мэдээлжээ.

Сар гаруйн өмнө Хаити улсын ерөнхийлөгч Жовенел Мойсе хөлсний алуурчдын гарт алагдсаны дараа тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүссэн юм.

Энэ удаагийн газар хөдлөлт үүссэн нөхцөл байдлыг улам дордуулах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: AFP

 

x