Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дархлаа сул иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газар дархлаа сул буюу эмзэг бүлгийн иргэдээ коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргажээ. Үүнд хорт хавдрын өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгуулсан зэрэг 10 сая орчим хүн багтаж байгаа юм.

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хэрэглэх талаар АНУ-ын засаг захиргаа анхны шийдвэр гаргасан нь энэ юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалт энэ амралтын өдрүүдэд эхлэх төлөвтэй байна. Вакцины хамгаалах чадвар хугацааны уртад буурдаг нь тодорхой болсон тул зарим америкчууд хар захаас гурав дахь тунг авч тариулж буй гэсэн мэдээлэл бий. 

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены зөвлөх Энтони Фаучи CBS сувагт ярихдаа "Эмзэг бүлгийн хүмүүсээс бусдад вакцины гурав дахь тун одоогоор шаардлагагүй гэж бид үзэж байна" гэжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэлхийн бүх улс орнууд хүн амынхаа ядаж 10 хувийг вакцинжуулах хүртэл гурав дахь тунгаа хойшлуулахыг өндөр хөгжилтэй орнуудад уриалаад байгаа. 

Одоогоор дэлхийн хэд хэдэн улс вакцины гурав дахь тунг төлөвлөж эхлээд байна. Израиль улс вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаасаа хойш таваас дээш сарын хугацаа өнгөрсөн, 60-аас дээш настнуудыг гурав дахь тунд хамруулж эхлээд байгаа. Хятадын Синовак вакцинаар хүн амаа дархлаажуулсан Чили улс энэ Лхагва гарагаас гурав дахь тунг тарьж эхэлжээ. Их Британи, Франц, Герман, Швед, Өмнөд Солонгос зэрэг улсууд мөн гурав дахь тунгийн талаар төлөвлөж эхлээд байна. 

 

Эх сурвалж: BBC