Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд КОВИД-19 халдварын 343 тохиолдол батлагдсаны 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд  нийт 2,573 хүнийг  КОВИД-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 1,172 хүнд PCR, 1,401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Үүнээс КОВИД-19 халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн 23:00 цагийн байдлаар 3,948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1,588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1,524 ор байгаа аж. Мөн тусгаарлах байранд эмчлүүлж буй 146, гэрээр эмчлүүлж байгаа 4,055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8,426 иргэн байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.