Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжийн багштай болсноор цэцэрлэг өдөрт 12 цаг ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цэцэрлэгт ээлжийн багш нар ажиллахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ хичээлийн жилд эхний ээлжид зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулах юм байна. Ингэснээр цэцэрлэг 07:30-19:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана.

Нэмж дурдахад, Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь нь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг аж.