Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үерээс болж эвдэрч, сэтэрсэн зам, далангийн 70 хувийг сэргээн засварлажээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗТХЯ

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 12 аймгийн 16 чиглэлийн 7.2 км авто зам, 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүсжээ.

Тодруулбал, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Увс, Төв аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс, улсын чанартай 16 чиглэлийн 7.2 км авто зам, түүний дагуу байрших 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүсжээ.

Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрч, сэтэрсэн, усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварласан талаар ЗТЯ-наас мэдээлэв.