2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
06:00
S30
-3°
07:00
S30
-3°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-11°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022-2027 онд боловсролын салбарт КОЙКА-тай хамтарч гурван төсөл хэрэгжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг
Эх сурвалж: БШУЯ

Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцав.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах,  цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа юм. 

 
Эх сурвалж: БШУЯ

Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч мөн санал солилцов. 

КОВИД-19 цар тахлын үед боловсролын салбараа цахимжуулсан БНСУ-ын туршлагыг Монголын хөрсөнд буулган нутагшуулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлэв. 

 
Эх сурвалж: БШУЯ

Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь Монгол Улсын боловсролын салбарын томоохон донорт тооцогддог. 2022-2027 онд Боловсролын салбарт гурван төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Эдгээр нь

  • ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл
  • ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл 
  • ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх 8 сая.ам долларын төсөл юм.

 

Эх сурвалж: БШУЯ

x