Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын өвийг судлан бүртгэж, хадгалж хамгаалахаар 700-800 албан хаагч ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Соёлын өвийн бүртгэл, судалгааны чиглэлийн мэргэжилтнүүдийн хүний нөөц болон цалин хангамжийн талаар Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Археологийн чиглэлээр эрдэм шинжилгээний долоон байгууллага, палентиологийн чиглэлээр хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Музей зэргийг оролцуулан тооцвол системийн хэмжээнд нийт 700-800 албан хаагч соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалж хамгаалах хүрээнд ажиллаж байна. 

Соёлын өвийн судалгаа, бүртгэлтэй холбоотой ажил нь цаг хугацаа их шаарддаг, өртөг өндөртэй. Мөн албан хаагчдын цалин хөлсний асуудал анхаарал татахуйц байгаа нь үнэн" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/7klhhvlAAf/