Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарынхаа цахим шилжилтийн талаар танилцуулсан байна.

Тухайлбал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ.

Мөн E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулсан байна. Цаашид эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байгаа аж.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар