2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.32₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
11:00
S31
-9°
12:00
S31
-9°
13:00
S31
-10°
14:00
S31
-10°
15:00
S31
-10°
16:00
S31
-11°
17:00
S31
-11°
18:00
S31
-11°
19:00
S31
-11°
20:00
S31
-11°
21:00
S31
-12°
22:00
S31
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанчууд Афганистаны засгийн газрыг 90 хоногийн дотор буулгаж авах магадлалтайг АНУ-ын албаны хүн мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг

Өчигдөр Талибанчууд Афганистаны өмнөд нийслэл гэгддэг Кандагар хотыг эзэлж, тус хотын томоохон шоронгоос 1,000 орчим хоригдлыг суллажээ.

Энэ ялагдал нь Кабулын засгийн газарт томоохон цохилт болж байна. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс үндэстнээ аврахын тулд хүчээ нэгтгэн тэмцэхийг Афганистаны удирдагчдад уриалсан юм.

“Тэдэнд хэрэгтэй бүх зүйл байгаа. Одоо тэдэнд дайсантайгаа тулалдах улс төрийн хүсэл эрмэлзлэл дутагдаж байна. Бид агаараас үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх болно. Бид тус улсын армийг хүнс, зэвсэг техникээр хангаж, бүх цалинг нь төлөх болно” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Йен Псаки ерөнхийлөгчийнхөө уриалгын дараа мэдэгджээ.

АНУ-ын цэрэг Афганистанаас гарч дуусах албан ёсны хугацаа наймдугаар сарын 31 юм. Энэ өдрөөс хойш Афганистаны армийг агаараас дэмжих ажиллагаа зогсох эсэх талаар Псаки тайлбар өгөөгүй байна.

Одоо Афганистан дахь АНУ болон бусад орнуудын элчин сайд нар нөхцөл байдал муудвал Кабулаас явах төлөвлөгөөгөө ид хэлэлцэж байгаа.

Энэтхэгийн засгийн газар өчигдөр Афганистаны умард хязгаарын Мазар-и-Шариф хотоос консулын ажилтнаа татах болсноо зарлажээ. Одоогоор тус бүс нутагт Талибанчуудад эзлэгдээгүй үлдсэн цөөн хотуудын нэг нь Мазар-и-Шариф юм.

Сүүлийн байдлаар Талибанчууд Афганистаны газар нутгийн 65 хувийг хянаж байгааг Европын Холбооны албаны эх сурвалж мэдээлжээ.

АНУ-ын нэрээ нууцалсан тагнуулын албаны эх сурвалжийн хэлснээр хамгийн өөдрөгөөр үнэлэхэд Кабулын засгийн газар 90 хоног тэсэх боломжтой гэнэ.

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу саяхан Москвад болсон арга хэмжээний үеэр Талибанчууд Узбекистан, Тажикистантай залгаа хилийн бүс нутгийг бүхэлд нь эзэлж авсныг мэдээлжээ.

Одоо ОХУ, Узбекистан, Тажикистан улсууд Афганистаны хил дээр хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулж байгаа. Гэхдээ Талибан хөдөлгөөнийхөн Төв Азийн хөрш улсуудынхаа газар нутагт халдахгүй гэсэн амлалт өгснийг Шойгу ярьжээ.

Тажикистан нь Батлан Хамгаалах Хамтын Гэрээний Байгууллагын гишүүн тул Талибанчууд довтолбол ОХУ хамгаалах үүрэгтэй. Узбекистан улс тус байгууллагын гишүүнчлэлээс 2012 онд гарч байжээ.

 

Эх сурвалж: The Guardian, Russia Today

 

x