Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлж бохирын систем, ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судална

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг.

Үүнээс урьтаж ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус Ажлын хэсгийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дэд ажлын хэсэг өчигдөр хуралджээ. 

Хуралдааныг тус газрын дарга Л.Тулгабаатар удирдан явуулж, холбогдох чиг үүргийн яам, агентлагийн төлөөллүүд оролцон, саналаа тусгасан юм. Хурлаар салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцлээ.

Тодруулбал, цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд цаашид шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэл баримтлан ажиллах юм байна. Мөн ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судлах, ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тухайлбал, ухаалаг тоолуурыг нэвтрүүлснээр тоолуурын өөрийн цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэх, хэрэглэгчид усны хэрэглээгээ гар утаснаасаа хянах, усны зохистой хэрэглээг бий болгох зэрэг давуу талууд нээгдэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 120 мянган орчим механик тоолуур бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, инновац, үйлдвэрлэлий газар