Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Помпей хотоос илэрсэн түргэн хоолны газрыг олон нийтэд үзүүлж эхлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2019 онд анх Помпей хотын балгаснаас илрүүлж байсан түргэн хоолны газрыг энэ долоо хоногоос эхлэн олон нийтэд үзүүлэхээр болжээ.

Нийтийн Тооллын 74 онд дэлбэрсэн Везуви галт уулын үнс нурманд дарагдсан уг хоолны газар Помпей хотын хойд хэсэгт байрладаг юм.

Урт лангуун дээр байрлуулсан тогоонууд, тэдгээрийн дотроос олдсон нугас, гахай, ямааны яснууд уг олдворыг эртний Ромд түгээмэл байсан түргэн хоолны газар мөн болохыг харуулжээ.

 

Ийм газрууд голдуу гэртээ хоол хийх боломжгүй ядууст үйлчилдэг байсан гэж археологичид дүгнэсэн юм.

Түргэн хоолны газар илэрсэн Regio V нэртэй археологийн талбайд 1960-аад оноос хойш эрчимтэй малтлага хийж байгаа ба одоогоор олон нийтэд бүрэн нээгдээгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian