Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт хүчний баг тамирчид ОХУ-ыг зорилоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗХЖШ

“Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид өнөөдөр ОХУ-ыг зорьж байна.

Энэ удаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд зохион байгуулахаар төлөвлөлтийн хурлуудыг хийж, бэлтгэл ажлуудыг сайтар хангасан боловч дэлхий нийтэд болон манай улсад дэгдсэн цар тахлын улмаас энэ удаа ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. Иймээс энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, эх орноосоо мордож буй нь энэ.

“Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж оролцоно.

Харин “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж оролцохоор шийдвэрлэжээ.

Тэмцээнд оролцогч улс орнуудын энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Олон улсын цэргийн наадам”-ын талаар сонирхуулахад, зөвхөн 2019 онд уг наадам нь 10 орны нутаг дэвсгэрт явагдаж, түүнд 36 орны 220 гаруй багийн 6,000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон ба тэд 32 төрлийн уралдаанд мэргэжил, ур чадвараа сорьсон баримт бий. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэхүү олон улсын цэргийн наадмын зарим төрөлд буюу “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин” тэмцээнд ажиглагчаар оролцож байв.

Эх сурвалж: ЗХЖШ /Хурандаа Б.Отгонбаяр/

 

Зураг
1
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
2
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
3
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
4
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
5
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
6
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
7
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
8
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
9
Эх сурвалж: ЗХЖШ

Зураг
10
Эх сурвалж: ЗХЖШ