2021/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
18:00
S29
-11°
19:00
S31
-12°
20:00
S31
-12°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S29
-13°
00:00
S29
-13°
01:00
S30
-12°
02:00
S30
-10°
03:00
S30
-8°
04:00
S30
-6°
05:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн бяцхан буюу 212 грамм жинтэй төрсөн охин 13 сарын дараа эмнэлгээс гарчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг
Photo credit: NUH, SINGAPORE

Квек Ю Шуаны ээж жирэмсний хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар 25 долоо хоногтой байхдаа түүнийг яаралтай хагалгаагаар төрүүлжээ. 

Хэдийгээр төрөх ёстой хугацаа хүртэл дөрвөн сарын зай байсан ч эх, хүүхдийн хоёулангийнх нь амь насанд халтай байсан тул эмч нар дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Хорвоод мэндлэх үедээ Ю Шуан ердөө 212 грамм жинтэй, 24 см өндөр байв. Харин одоо тэрбээр эрүүл, 6.3 кг жинтэй болжээ. 

Анх түүнийг төрөхөд амьдрах найдвар бага хэмээж байсан ч Сингапурын эмнэлэгт 13 сар үргэлжилсэн эрчимт эмчилгээний үр дүнд ийнхүү эмнэлгээс гарч байна.

 
Photo credit: Kwek family

Квек Ю Шуан нь дэлхийд хамгийн бяцхан төрсөн хүүхэд бөгөөд түүнээс өмнө 2018 онд АНУ-ын Айова мужид 245 грамм жинтэй мэндэлсэн охин уг тодорхойлолтыг эзэмшиж байв. 

Эцэг, эх нь Ю Шуаны эмчилгээний төлбөр болох 270,601 ам.долларыг олон нийтийн хандивын тусламжтайгаар төлжээ.

 

Эх сурвалж: ВВС

x