Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн жижиг тосгон “гудамжинд хууч хөөрөх” соёлоо дэлхийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д ханджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Зуны халуун өдөр өнгөрсний дараа үдшийн цагаар Испанийн тосгодын иргэд гэрээсээ гарч, гудамж талбайд хоорондоо ярьж хөөрч сууцгаадаг уламжлалтай.

Тэгвэл өмнөд Испанийн нэгэн жижиг тосгон энэхүү уламжлалт соёлоо дэлхийн өвд бүртгүүлэхээр НҮБ-д ханджээ.

Хүсэлт гаргасан 1,400 оршин суугчтай Алгар тосгоны захирагч Хосе Карлос Санчес сошиал медиа, телевиз зэрэг шинэ үеийн мэдээллийн хэрэгслүүд уламжлалт соёлд нь заналхийлж байгааг мэдэгдсэн байна.

ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд Неаполийн пицца хийх арга, Финландын сауны соёл, Босни Херцеговинагийн өвс хадах уралдаан зэрэг уламжлалууд бүртгэгдсэн байдаг.

Орой бүр хүмүүс нүүр тулж хууч хөөрөх нь Фэйсбүүк ухаж суухаас илүү нийгэмд, эрүүл мэндэд ач тустай гэж Санчес үзэж байна.

Мөн сэтгэл зүйн хувьд ганцаардал, стресс бухимдлыг арилгах чухал эмчилгээ болдог гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian