Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Инвескор бонд”-ын хөтөлбөрийн Транч 2 эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 9
Сурталчилгаа

Монгол улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллага болох “Инвескор ББСБ” ХК нь Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт 20 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Бондын хөтөлбөрийн Транч 1 буюу 8 тэрбум төгрөгийг өнгөрсөн 6 сард  амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд арилжааны захиалга нь 176%-аар давж биелсэн байна.

Дараагийн ээлжид нийт 6 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа нь 8 сарын 9-нөөс 8 сарын 13-ны өдрүүдэд явагдана. Транч 2-н онцлог гэвэл бонд худалдаж авах захиалгын дүн 6 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө хаагдах юм.

Бондын нөхцөлийн хувьд жилийн 13%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, хүүгийн төлбөр нь хагас жил тутам төлөгдөнө.

Ийнхүү 5 жилийн дотор Монголын хамгийн том ББСБ болж зах зээлийн үнэлгээ нь 220 гаруй тэрбум төгрөгт хүрсэн хүчирхэг компанийн бондыг авч хөрөнгөө өсгөх боломж танд дахин үүсч байна.

 

Яагаад хөрөнгө оруулах ёстой вэ?

 ●     Нээлттэй бонд: Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах учир та эзэмшиж буй бондоо худалдан авах сонирхолтой өөр этгээдэд зарах боломжтой. Энэ тохиолдолд та бондоо зарсан өдөр хүртэлх  хуримтлагдсан хүүг авах эрхтэй. Дээр нь хүүгийн орлогын татвар 5%-ийг төлөх нь хадгаламжийн хүүгийн орлогын татвараас 2 дахин бага байгаа юм.

●     Хэрэгтэй хөрөнгө оруулалт: Та хөрөнгө оруулалт хийж эхэлье гэж бодож байсан уу? Тэгвэл хамгийн анхны хөрөнгө оруулалтаа бондоор эхэлбэл танд учирч болзошгүй эрсдэл хамгийн бага гэж хэлж болно. Бонд нь хувьцааг бодвол өгөөж нь тодорхой, хадгаламжийг бодвол өндөр өгөөжтэй мөн хөрвөх чадвар сайтай байдаг. Тиймээс та аль аль давуу талыг нь хүртэнгээ мөнгөө өсгөөд авах юм шүү.

●     Хадгаламжийг орлох бүтээгдэхүүн: Топ 5 банкны 2 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 8.2%-тай байгаа бол Инвескор Бонд нь танд жилийн 13%-ийн өгөөжийг өгнө. Бонд нь хугацаатай хадгаламжийн бүх нөхцөлийг хангахаас гадна илүү олон давуу талуудыг санал болгодог юм.

●     Баталгаа: Нийт гаргах 20 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийн барьцаа буюу баталгаа нь Инвескор ББСБ ХК-ийн 36.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 12 сая ширхэг хувьцаа байна.

Найдвартай юу?

 

Бонд гаргагч компани бондоо эргүүлэн төлөх чадваргүй болсон тохиолдолд л танд эрсдэл үүснэ. Тэгэхээр бонд гаргаж буй компанийг нь л сайн судлаад авбал та мөнгөндөө санаа зовох хэрэггүй.

Ерөнхийдөө компанийн дараах 3 зүйлийг анхаарахад болох юм:

Компанийн санхүү: Инвескор ББСБ ХК нь байгуулагдсан цагаасаа гэрлийн хурдаар өсөж байгаа учир бид “Пуужин Инвескор” гэж хочилдог юм. Анх ₮4.5 тэрбумын хөрөнгөтэй бизнесээ эхэлж байсан тэд 5 жилийн дотор ₮135.9 тэрбумын хөрөнгөтэй болжээ. 2020 онд ₮12.3 тэрбумын ашигтай ажилласан нь зарим арилжааны банкнуудын ашгаас ч өндөр үзүүлэлт юм. Мөн 2019 онд IPO хийснээс хойш хувьцааны ханш нь 84%-аар өссөн гэдэг нь ерөнхийдөө бүгдийг ойлгомжтой харуулж байгаа болов уу.

Үйл ажиллагаа: Инвескор нь зөвхөн ББСБ биш бөгөөд лизинг, фанд, үнэт цаасны компани, үл хөдлөх  хөрөнгийн компани, хиймэл оюун ухаан дээр суурилсан IT-ийн компани, UI&UX дизайн хөгжүүлэлтийн компани зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг групп компани юм. Мөн финтек хөгжлөөс хоцролгүй “Покет” цахим хэтэвч, төлбөр тооцоо, дижитал зээлийн аплликэйшнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, 2020 оны хамгийн их татагдсан аппликэйшн болсон байна.

Ил тод байдал: Инвескор ББСБ нь 2019 онд анх олон нийтэд хувьцаагаа санал болгон Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн билээ. Нээлттэй ХК учир бүхий л санхүү, үйл ажиллагааны мэдээллээ ил тод байлгах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл та хэзээ ч тэдний юу хийж буйг ямар ашигтай ажилласныг шалгаад явах боломжтой байдаг шүү.

Хэрхэн бонд худалдаж авах вэ?

Та аль нэг үнэт цаасны компанид данстай юу? Хэрвээ тийм бол тэр компанидаа хандан захиалга өгөхөд л болно. Анхдагч арилжаа 8-р сарын 9-13 хүртэлх хугацаанд явагдана. Гэхдээ энэ хугацаанд бондын захиалга ₮6 тэрбум хүрсэн үед захиалга хаагдах ба арилжаа заавал 13-ны өдөр хүртэл үргэлжлэхгүй тулд та захиалгаа яараарай.

Мөн та үнэт цаасны дансаа нээлгэж хараахан амжаагүй байгаа бол Инвескор Капитал ҮЦК-д хандан дансаа нээлгэж бондын арилжаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох боломжтой.

Утас: 7709-0077-/2/, Имэйл: info@icapital.mn

Фэйсбүүк: https://www.facebook.com/InvescoreCapital/

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.icapital.mn/news/13
 

Энэхүү нийтлэлийг Lemon Press-ийн контентийн баг бүтээсэн бөгөөд та энэ мэтчилэн бизнес, санхүүгийн мэдээллийг тогтмол имэйлээрээ авч байхыг хүсвэл www.lemonpress.mn -д үнэгүй имэйлээ бүртгүүлээрэй.

 

Sponsored by Invescore NBFI JS

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.