Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Тулга дагах барилдаанд Унгар бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

"Токио 2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглож буй Т.Тулга дагах барилдаанд Унгарын нэр дээр барилдаж буй орос бөх Исмаиль Мусукаевтай оноолт таарч, 4:2 харьцаагаар ялагдлаа. 

Ийнхүү тэрбээр долдугаар байр эзэлсэн амжилтаар олимпын наадмыг өндөрлүүлэв. 

Эхний үед манай тамирчин торгуулийн нэг оноо авсан бол хоёрдугаар үед Унгар бөх дөрвөн оноо авснаар ялалт байгуулсан юм. 

Т.Тулгын өрсөлдөгч 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин байв.