Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Марафонч Б.Мөнхзаяа улирлын шилдэг амжилтаа үзүүлэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
МҮОХ
Өнөөдөр өглөө 05:00 цагт (Улаанбаатарын цагаар) Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин Баярцогтын Мөнхзаяа хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорив.
 
Уралдаан 06.00-д эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас нэг цагаар урагшлуулсан юм. Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байлаа. Халуун, бүгчим ийм нөхцөлд 42км 195м гүйнэ гэдэг бас л чанга.
 
Гараанаас 88 тамирчин гарсан ч барианд 73 тамирчин орж, 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхив. Б.Мөнхзаяа 42.195 км-ийг 2:37:08 амжилттай гүйж, 45 дугаар байрт орлоо.
 
Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадав.
 
Эмэгтэй марафоны дүн
 
  1. Перес Жепчирчир (Кени) 2:27:20
  2. Юригит Косгеи (Кени) 2:27:36
  3. Молли Сейдел (АНУ) 2:27:46
  4. ...45.Б.Мөнхзаяа (Монгол) 2:37:08
 
 
 
Эх сурвалж: МҮОХ