2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
06:00
S30
-3°
07:00
S30
-3°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-11°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Заранж хот Талибанчуудад эзлэгдсэн Афганистаны анхны мужийн төв боллоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг

Афганистаны баруун өмнөд бүсийн Нимроз мужийн төв Заранж хотыг Талибанчууд эзлэн авсан тухай Баасан гарагт тус улсын албаны эх сурвалж мэдээлжээ.

Талибанчууд он гарсаар анхны мужийн төвөө эзлэн авсан нь энэ бөгөөд Кабулын засгийн газарт томоохон цохилт болж байна.

АНУ тэргүүтэй NATO-гийн гишүүн орнууд цэргээ гаргаж эхэлсэнтэй зэрэгцэн исламын суурь үзэлт Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны газар нутгийг захиргаандаа оруулах дайныг эхлүүлсэн юм.

Талибаны эзлэн авахаар довтолж буй дараагийн гол хотууд нь баруун хязгаарын Херат, өмнөд хязгаарын Кандагар, Лашкар Гах хотууд болж байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд 1,000 гаруй энгийн иргэн алагдаж, дайны ажиллагаа эрчимжсэн тухай НҮБ-ын Афганистан дахь тусгай элч Дебора Лионс өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Афганистан улс сүйрлийн ирмэгт тулаад буйг анхааруулаад Талибанчуудын довтолгооноос хотуудыг хамгаалах арга хэмжээ авахыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд уриалсан байна.

Өчигдөр Их Британийн засгийн газар Афганистанаас яаралтай гарч явахыг өөрийн иргэдэд анхааруулжээ.

Ираны хилийн ойролцоо оршдог худалдааны чухал төв Заранж хотыг эзлэн авсан тухайгаа Талибан хөдөлгөөн сошиал хуудсаараа мэдээлсэн юм.

“Энэ бол эхлэл. Бусад мужийн төвүүд хэрхэн бидний гарт орохыг удахгүй хараарай” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Тэд хотын гол хаалга, нисэх буудалд авхуулсан гэрэл зургаа сошиал сүлжээнд нийтэлсэн байна.

Баасан гарагийн өглөө Афганистаны засгийн газрын хэвлэлийн албаны дарга Дава Хан Менапал нийслэл Кабул хотод алагдсан юм. Түүнийг сүмээс автомашинтай гарч явах үеэр зэвсэгт этгээдүүд буудан амийг нь бүрэлгэжээ.

Талибан хөдөлгөөн “хийсэн үйлдлийнх нь төлөө түүнийг шийтгэсэн” гэж мэдэгдсэн байна.

Хэдхэн өдрийн өмнө Талибанчууд Кабул дахь Афганистаны батлан хамгаалахын сайдын гэрт халдлага үйлдэж, найман хүний амийг хөнөөсөн юм.

Тухайн үед сайд Бисмиллах Хан Мохаммади гэртээ байгаагүй тул амьд гарч байв.

 

Эх сурвалж: BBC

 

x