Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар маргааш дагаж барилдахаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Олимпын наадмын дэвжээнд өнөөдөр зодоглосон манай улсын хоёр тамирчин Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд дийлдсэн.

Харин Япон улсын хоёр бөх финалд шалгарснаар манай бөхчүүд дагаж барилдах боломжтой боллоо.

Эрчүүдийн 65 кг-д барилдсан Т.Отогуро шөвгийн наймд Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг хүнд барилдааны эцэст 3:2-оор ялан финалдсан юм. Т.Тулга маргааш түүнд хожигдсон Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой барилдана.

Мөн Ц.Намуунцэцэгийг буулгаж авсан Ю.Сусаки Эквадорын Л.Иепс, Азербайжаны М.Стадник нарыг нэг ч оноо алдалгүй оноогоор цэвэр ялж, шигшээд шалгарсан юм.

Монгол бөхчүүдийн дагах барилдаан маргааш 17:45 цагт эхэлнэ.

 

Эх сурвалж: МҮОХ