Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк өнгөрсөн сард 1.7 тонн үнэт металл худалдан авав

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголбанк энэ оны долдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхний долоон сард худалдан авсан үнэт металлын дүн 11 тоннд хүрсэн байна. 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тонноор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны долдугаар сард

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны өнгөрсөн сард 164,862.22 төгрөг байв.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 
Эх сурвалж: Монголбанк

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 
Эх сурвалж: Монголбанк

График 3. 2021 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 
Эх сурвалж: Монголбанк