Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Манай тамирчин М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөө барилдана

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

"Токио-2020" зуны олимпын наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хүч сорьж буй М.Лхагвагэрэл хагас шигшээд барилдаанд ялагдал хүлээв.

Тэрбээр АНУ-ын бөх Гэйбл Дэн Стевесонтай учраа таарч, өвдөг шороодсон юм. Иймд тамирчин М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Өрсөлдөгч Гэйбл Дэн Стевесонийн хувьд, Пан Америкийн наадмын аварга бөгөөд олимп, дэлхийн аварга юм.