Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН оролцохоор болсноо эцэслэн шийдвэрлэжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол ардын намын/МАН/ Бага хурлын XII хуралдаан өнөөдөр/2021.08.05 / цахимаар хуралдав.

Хуралдаанаар УИХ-ын 18,  28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг хэлэлцэн баталжээ.

Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай. 

МАН УИХ-ын 18, 28 дугаар тойрогт ирэх 10 дугаар сард болох нөхөн сонгуульд оролцохоо ийнхүү Бага хурлын XII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос нэр дэвшиж гарсан Д.Сумъяазар хотын дарга болсон билээ.  Одоогоор УИХ 74 гишүүнтэй байгаа бөгөөд 10 дугаар сард нөхөн сонгууль явуулснаар хоёр гишүүн шинээр сонгогдох юм.

Хоёр тойрогт явагдах нөхөн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 2.9 тэрбум төгрөг байна.