Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд COVID-19 цар тахлаар өвчилсөн хүний тоо 200 сая давлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Дэлхий дахинд коронавирусийн халдварт цар тахлаар өвчилсөн хүний тоо өнөөдөр 200,193,983 болжээ.

2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн уг вирус 2020 оны хавраас цар тахал болж, дэгдсэн. Үүний уршгаар амиа алдсан хүний тоо 4,256,252 болоод байна. 

 
Source: JohnsHopkinsUniversity

Одоогоор халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс нь АНУ бөгөөд тус улсын 35,330,664 иргэн өвчилжээ. Тус улсын араас Энэтхэг, Бразил, Орос, Франц бичигдэж байна. 

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үр дүнд 2021 оны дөрөв, тавдугаар сараас дэлхий дахинд бүртгэгдэх халдварын тоо харьцангуй буурч эхлээд байсан ч зургаадугаар сарын дундаас хойш тогтмол нэмэгдэж байгааг доорх графикаас харж болохоор байгаа юм.

 
Source: JohnsHopkinsUniversity

Манай улсад коронавируст халдварын 169,856 тохиолдол бүртгэгдээд буй.

 

Эх сурвалж: Jonhs Hopkins University