Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон сарын хугацаанд мотоциклийн ослоор 146 хүн гэмтэж, 46 хүн амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирчээ.

Хүний амь хохирсон ослын 44 орон нутагт, хоёр нь нийслэл хотод гарсан байна.

Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндэс гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн хоногт л гэхэд нийт бүртгэгдсэн 192 зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь мотоциклийн осолтой холбоотой байна.

Түүнээс гадна, өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 69 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.

Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгслийг заавал өмсөхийг сануулж байна.