Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар олимпын наадмын хагас шигшээд шалгарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

Манай улсын тамирчин Б.Болортуяа Токио 2020 олимпын наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөж байна.

Тэрбээр шөвгийн наймд Эквадор улсын бөх Валверде Мелендрестэй учраа таарч 15:5 харьцаатайгаар илүүрхлээ. Ингэснээр Б.Болортуяа хагас шигшээд үлдэж байна.

Мөн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд өрсөлдөж буй М.Лхагвагэрэл шөвгийн наймын барилдаанд өрсөлдөгчөө ялснаар хагас шигшээд шалгарч байна.

  • 17:45 - М.Лхагвагэрэл мөнгөн медалийн төлөө Гэйбл Дэн Стевесонтай (АНУ).
  • 18:05 - Б.Болортуяа мөнгөн медалийн төлөө Маю Мүкайдатэй (Япон).
  • 19:55 - Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө Хелен Луйз Марулистай (АНУ).