Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өнөрбаяр: Эдийн засаг туйлдаж, төгрөгийн ханш унасныг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрчихлөө

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан намын 4/11 ээлжит хэвлэлийн хурал боллоо.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ-ын дарга Төв банкны дэд ерөнхийлөгчийг дуудаад том мөнгөн дэвсгэрт яаралтай гаргах үүрэг өгсөн. Энэ нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг юм. Том мөнгөн дэвсгэрт гаргаснаар хүмүүсийн амьдрал, улс орны эдийн засаг дээрдэхгүй. Эдийн засаг туйлдаж, төгрөгийн ханш унасныг УИХ-ын дарга үндсэндээ хүлээн зөвшөөрчихлөө. Үүний оронд 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай ярьж байвал эдийн засаг зөв чиглэл рүү явж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, No naadam гэдэг санаачилга гаргасан иргэдийн тагнуул болон хуулийн байгууллага шалгасан, шалгаагүй гэдэг мэдээлэл тарах боллоо. Яг ийм асуудлаар хуулийн байгууллагууд өөрсдөө мэдээлэл хийдэг болох ёстой. Цагдаа, прокурор зэрэг хуулийн байгууллагууд өөрсдийн албан ёсны хэвлэлийн албаараа дамжуулаад иргэдийн дунд үүссэн зөрчилтэй асуудалд албан ёсны тайлбар өгдөг байх хэрэгтэй. Мөн иргэдийн гаргаж тавьсан мэдээллийг шалгаж мухарлаад, бодит мэдээллээр хангадаг байх ёстой юм.

Гуравдугаарт, БШУ-ны сайд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байна гэж хэлсэн. Энэ хоцрогдлыг нөхөх ямар нэгэн бодитой ажил танилцуулсангүй. Энэ асуудалд салбарын яам бодитой, зоригтой алхам хийх хэрэгтэй” гэв.