Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчулуун: Эрээнээс Замын-Үүдэд ирсэн бараа бүтээгдэхүүнээс 12 сорьц эерэг гарсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд 24 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж буй талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Долдугаар сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар 408 дээж авсан. 2,405 үзүүлэлтээр үзсэн. Эерэг 12 сорьцтой бараа бүтээгдэхүүн гарсан.

Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна. 

Мөн дээжийг 24 цагийн дотор гаргаж, 12 терминалд байгаа ачааг өдөрт нь хот руу гаргахаар ажиллаж байгаа" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/155861826655841