Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Отгонсүх: Эрээнд үлдсэн 20,000 тонн ачааг наймдугаар сард багтаан авснаар хэвийн горимд шилжинэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын-Үүд дэх гаалийн газраас Мэргэжлийн хяналт, Гааль, Боомтын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран үлдсэн 30,000 тонн ачааг татаж авахад тулгарч буй асуудлыг танилцууллаа. 

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Отгонсүх "Замын-Үүд дэх гаалийн газар 12 хяналтын бүсээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Манай байгууллага болон боомтын зөвлөлөөс ачаа барааг өдөрт нь хурдан шуурхай эздэд нь хүргэх, ариутгалын чиглэлээр онцгой анхаарч байна. Хяналт шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж байгаа. 

Сүүлийн  20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүний ачаа барааны эргэлт авто замаар 50-60 хувь өссөн үзүүлэлттэй байна. Экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд гаалийн хяналтыг өдөртөө авах боломж бүрдсэн. Энэ хугацаанд 747 вагон импортоор орж ирсэн бол экспортоор 2,656 вагон ирсэн. Үүнээс ачаатай 226 вагон экспортод гарсан байна. Хоосон 2,232 вагон гарчээ.

Анх ирэхэд 50,000 тонн ачаа Эрээний хил дээр бөөгнөрсөн байна гэдгийг тус газрын хилийн боомтын зүгээс хэлсэн. Үүн дээр бид голчилж анхаарч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар урд талын хилийн боомт дээр 20,000 тонн ачаа үлдсэн. 30 мянган тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн 20,000 тонн ачааг наймдугаар сард багтаан авснаар хэвийн горимд шилжинэ. 

Эхний ээжид Эрээнд 2,000 орчим машин гаалийн гадна болон дотор талд байсныг татаж авсан. Боомтын зөвлөл тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэр гаргасан. Замын-Үүд дэх гааль иргэдэд ямар нэгэн хүнд сурталгүй үйлчилж байна. 96361281 гэсэн утсаар гаалийн байгууллагатай холбоотой санал хүсэлтийг хүлээж авч байгаа" гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/155861826655841