Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт хэрэг гарах үед зодоон хийсэн 13 залууг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 21-ний өдөр 19 настай Д гэгч нь 18 настай С-ийг автомашинаар мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Иймд иргэн "Д"-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 2000-2003 оны 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20, 16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.