Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярсайхан: Монголын шүүгч олимпоос хөөгдөөгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Токио-2020 зуны олимпын наадмын боксын төрөлд олон улсын шүүгчээр ажиллаж буй О.Мандахбаярыг олимпоос хөөгдсөн гэх мэдээлэл гараад байна.

Түүнийг боксын тэмцээний үеэр өргөсөн тангаргаа зөрчиж, тулааныг шүүж байсан шүүгчийг ятгах оролдлого хийсэн хэмээн мэдээлж байгаа юм.

Энэ талаар Монголын Үндэсний олимпын хорооноос тодруулахад "Би Токио-2020 олимпын Монголын багийн штабтай холбогдоход манай багт дээрх асуудалтай холбоотой албан ёсны мэдээлэл ирээгүй талаар хэллээ. Хэрвээ ямар нэг асуудал үүссэн бол Монголын багийн штабт хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой учир дээрх мэдээлэл ташаа ойлголт гэсэн үг.

Тиймээс Токио-2020 зуны олимпын наадмын боксын төрөлд манай улсаас олон улсын шүүгчээр хоёр шүүгч ажиллаж байгаа" гэсэн тайлбарыг тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Г.Баярсайхан өглөө.