Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай орны хойд хэсгийг бүрхсэн Сибирийн түймрийн утаа үдээс хойш улам өтгөрөхөөр байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЦУОШГ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цагаан утаа бүрхээд байгаа. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх болохыг хиймэл дагуулаас авсан дээрх зураг харуулж байна.

Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа аж. Зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 15,000 ам км газар нутагт түймэр өртжээ.