Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт аймгуудаас Баян-Өлгийд халдварын хамгийн олон буюу 323 тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 1,444 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний дийлэнх нь буюу 799 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 323 хүн шинээр халдвар авсан байна.

Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 2,721 болж нэмэгдэв. Түүнчлэн Дархан-Уул аймагт 123, Ховд аймагт 103 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Орон нутагт халдвар нэмэгдсээр 51,354 боллоо.

Амралт, зугаалгатай холбоотойгоор орон нутагт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж, Улаанбаатар хотод шинээр илрэх халдварын тооноос хэд дахин илүү байсаар байна.

Энэ хэвээрээ халдвар нэмэгдсээр байвал эмнэлгийн тусламжид доголдол гарна гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох сануулж байв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: