Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаа талбайд спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахад мөрдөх удирдамжийг баталжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах,  спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна. 

Спортын холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй, аймаг, нийслэл, дүүргийн онцгой комиссын шийдвэргүй, хариуцлагын гэрээ байгуулаагүй аливаа тэмцээн зохион байгуулахыг хориглоно.

Гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар /орон нутгийн Онцгой комисс/ үзэгчгүй тэмцээний зохион байгуулалтын үйл ажиллагаа, коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүх талын хяналт тавьж ажиллана. 

Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Улсын онцгой комиссын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлийн 5 дахь заалтын 5.1 дэх хэсэгт Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас боловсруулан батлах чиглэл өгөгдсөний дагуу Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагын саналыг тусгаж дараах ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос баталжээ.

 
 
 
 

Эх сурвалж: БТСУХ