Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд, маш хүнд өвчтөнүүдэд хэрэглэж байгаа Ремдесивир эмийн тарилгыг Энэтхэг улсаас авахаар болжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 халдварын “хүнд”, “маш хүнд” өвчтнүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа Ремдесивир эмийн 100 мянган тарилгыг үйлдвэрлэгчээс нь шууд авах хүсэлтийг манай улс БНЭУ-д тавьж, эхний ээлжийн 50 мянган тарилгын төлбөрийг шилжүүлжээ.

Харин дараагийн төлбөрийг наймдугаар сарын 14-нд шилжүүлэх юм байна.

Ингэснээр Ремдесивир эмийн тарилгыг наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Хүннү Эйр компанийн тусгай нислэгээр авахаар болжээ.

Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс Ремдесивир эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон. Энэ дагуу уг эмийг ЭМЯ-ны захиалгаар Монгол Эм Импекс Концерн компани импортлон авчирч байгаа билээ.

АНУ-ын Gilead Sciences компанийн бүтээгдэхүүн Ремдесивир тарилгыг ДЭМБ-аас COVID-19 халдварын эмчилгээнд хамгийн үр дүнтэй гэж үзэн, эмчилгээнийхээ удирдамжид оруулжээ.