2021/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.62₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
11°
B30
УЛААНБААТАР
19°
|
20:00
S31
12°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30

Д.Нямбаяр: Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахгүй гэж бодох нь маш том алдаа

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Хувийн архиваас

Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр "Shape Mongolia" ТББ-ын төлөөлөлтэй "Вакцины 3 дахь тун бидэнд хэрэгтэй юу?" сэдвээр ярилцжээ.

Уг ярилцлагын үеэр доктор Д.Нямбаярын хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

COVID-19 халдвараар өвчлөөд хэрвээ эдгэрсэн л бол тухайн хүний PCR шинжилгээнийх нь хариу сөрөг гарна. Халдвар авсан хүн бүрийн эдгэрэх хугацаа харилцан адилгүй тул PCR шинжилгээгээр вирус илрэхгүй болсон тохиолдолд тухайн хүнийг гүйцэд эдгэрсэн гэж тогтоодог.
Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст байгалийн дархлаа нэг хэсэг суудаг. Гэхдээ байгалиас тогтсон дархлаа хэр удаан байх нь тодорхойгүй тул найдвартай дархлаатай болгохын тулд эдгэрснээс 3-6 сарын дараа вакцин хийлгэхийг зөвлөдөг.

Манай улсын барьж байгаа бодлого надад буруу мэт санагддаг. Тухайлбал, ЭМЯ-наас COVID-19-ийн үед хэрэглэх эмийн багцыг харахад дунд нь үнэхээр үр дүнтэй нь батлагдсан эм цөөхөн байна.

Коронавируст халдварын үед ам дамжин сонссон яриагаар буюу эмчийн зааваргүйгээр дураараа эм хэрэглэдэг нь өөрийнх нь биед үнэхээр хортойг иргэд ойлгох ёстой.

Тухайлбал, Арбидол гэх эмийг коронавирусийн эсрэг гэж байгаа ч тус эм нь COVID-19-ийн үед үйлчилгээ үзүүлж, эдгээнэ гэсэн баталгаа, нотолгоо байхгүй.

Эмчийн зааваргүй, үр дүнтэй нь батлагдаагүй эм хэрэглэх нь мөнгөө дэмий үрэхийн зэрэгцээ өөрийнхөө биеийг хохироох үйлдэл юм.

КОВИД-ын халдвараар хөнгөн өвчилсөн буюу эмнэлэгт хэвтэх ямар ч шаардлагагүй хүмүүсийг манайд эмнэлэгт хэвтүүлж байна. Мөн халдвар авсан хүмүүст Арбидолоос эхлээд вирусийн эсрэг хүчтэй эмүүдийг эмчилгээнд хэрэглэж байна. Хамгийн сонирхолтой нь ардын эмчилгээ эмийн багцанд нь багтжээ. Иймэрхүү асуудалд би маш шүүмжлэлтэй хандана.

Эм бол чихэр, жимс биш тул иргэд эмийг хамаагүй хэрэглэвэл наад зах нь эмэнд тэсвэртэй халдвар манай улсаас салахгүй. Энэ бол дэлхийн хэмжээний маш том асуудал болсон.

Анбиотикийн хэрэглээ, эмнэлгийн болон антибиотикт тэсвэртэй халдвар манай улсад том асуудал болж байгаа нь эмийн зохисгүй бөгөөд замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй.

Үүнтэй адил вирусийн эсрэг эмүүд элгэнд маш хор нөлөө үзүүлдэг. Тухайн вирусийн эсрэг хүчтэй эм уусан алдаа өнөө маргаашдаа илрэхгүй ч 10-20 жилийн дараа мэдэгдэх болно. Иймд замбараагүй эм хэрэглэхээ болих шаардлагатай.

Одоогоор коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун шаардлагагүй. Учир нь вакцины үр дүн сайн байгаа гэж би харж байна.

Ганцхан сарын өмнө нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг харахад халдвар авч байгаа хүмүүсийн 95 хувь вакцин тариулаагүй буюу нэгдүгээр тунг хийлгэсэн хүмүүс байсан. Энэ нь вакцины амьдралын бодит үйлчлэл сайн байгааг харуулж байна. 

Манай улсын хувьд вакцин хийлгэсэн хүний тоо нийт хүн амын 60 хувь орчим болсон бөгөөд насанд хүрсэн хүмүүсийн 80 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Тэгвэл энэ үед НЭМҮТ болон ЭМЯ зэрэг холбогдох байгууллагууд вакцины үр дүн хэр байгааг судалж байх ёстой.

Ингэхдээ хүндээр өвчилж, амьсгалын дутагдалд орсон хүмүүсийн тоог гаргаж, хэдэн хувь нь вакцины хоёрдугаар тунг авсан болон ямар вакциныг хэзээ тариулсан гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүний үр дүнг харж байж бид вакцины гурав дахь тун хийлгэх хэрэгтэй үгүйг шийдэх шаардлагатай.

Вакцины цаана дэлхий нийтэд маш том улс төр болон ашиг сонирхол явж байгаа. Дэлхий нийтэд биотехнологийн дайн явагдаж байна. Энэ дайнд Монгол Улс шиг жижиг орон хавчигдаж, зүгээр л тоглоом болоод байх нь маш эмгэнэлтэй. Тухайлбал, зарим хүн огт судалгаа үндэслэлгүйгээр "Вакцин эсрэг биет үүсгэхгүй байна" гэх мэдээллийг олон нийтэд түгээж, сөрөг сурталчилгаа явуулж байна.

Вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст дархлаа тогтоогүй тухай мэдэгдэлд 20,30 хүн байтугай 2,000 хүн ч байсан Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх чадваргүй. Хэрвээ ийм мэдэгдэл хийхээр бол дор хаяж 20-30 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийх ёстой. Тэгж байж баталгаатай болно.

Вакцины үр дүнг ганцхан эсрэг биетийг үзэж хэмжиж болохгүй. Эсрэг биет үзэх нь үр дүнгийн ердөө жижиг үзүүлэлт бөгөөд үүнээс эсийн дархлаа тогтох нь хамгийн чухал. Учир нь хүний биед бий болсон эсрэг биетийн хэмжээ хэсэг хугацааны дараа буурч болох ч маш хүчтэй дархлаа тогтож болох нь судалгаагаар нотлогдсон. 

Коронавирусийн эсрэг тогтох дархлаа үүсгэж буй вакцин нь халдвар авахаас хамгаалдаг вакцин биш, зөвхөн хүндрэл үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Тийм учраас вакцин тариулсан хүн халдвар авч, цааш тарааж болох ч өөрөө хүндээр өвдөж, амь насанд аюул учрахгүй байх магадлал нь 95 хувь байна.

12-оос дээш насны хүүхдүүдэд хийж байгаа Pfizer вакцины тун хэмжээ том хүнд хийж байгаатай адил. Учир нь генетикийн материал нь эсэд орж байж, дархлааг бий болгодог учраас генетикийн материалыг аспирин уух тунтай адилхан аргаар бодох аргагүй.

Зарим улсад хийсэн судалгаагаар 500 мкл-ээр шахдаг тус вакциныг 250 мкл-ээр хийсэн ч үйлчлэл үзүүлж байна гэх үр дүн гарсан. Үүнийг бид судалж үзэх хэрэгтэй.

Хүмүүс төрснөөсөө хойш олон төрлийн халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх товлолт, товлолт бус вакцин хийлгэдэг тул вакцин тариуллаа гээд хүнд хор уршиг болох зүйл байхгүй. Тодруулбал, вакцин дэлхий дээрх хүн төрөлхтний бараг нэг тэрбумынх нь амь насыг аварсан гэх тооцоо байдаг. Коронавирусийн эсрэг вакцин ч бусад вакцинтай яг адилхан хүний амь насыг аврах, өвчний хүндрэлээс сэргийлэхийн тулд бүтээгдсэн зүйл.

Вакцин хүний генийг өөрчилдөггүй. Энэ бол уран зөгнөлт зохиол шиг л зүйл. Эрдэмтэн, судлаачид хүмүүсийг аврахын төлөө явахаас биш устгах эсвэл генид нь өөрчлөлт оруулахын тулд ажиллахгүй. Түүнийг нь дэлхий дахинд хянаж, шүүдэг газар гэж бий тул хүний биед өөрчлөлт орохгүй.

COVID-19 халдвар үүсгэгч коронавирусийн анхны хувилбараар өвчлөөд эдгэрсэн хүн дельта хувилбарт халдварыг дахин авах боломжтой. Гэхдээ өмнө нь анхны хувилбараар өвчлөөд эдгэрсэн, дээрээс нь вакцинд хамрагдаад дархлаа тогтсон хүмүүс дельта хувилбарын халдвар авсан ч хүндрэх магадлал нь маш бага.

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахгүй гэж бодох нь маш том алдаа. Тиймээс байнга халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай.

x