Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарын туннельд урсгал засвар хийв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Бороо, цасанд гандан, хуучирч муудсан туннелийн түшиц ханын будгийг сэргээн засварлах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2021 оны зургаадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.

Нийт 2,210 ам метр ханын хуучирсан будгийг хуулан, хусаж цэвэрлэн, шинээр замаск татжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр уг засварыг хийсэн байна.