Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад улс руу явахаар ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа. Шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлсийн талаар тус эмнэлгээс мэдээллээ.

  • Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
  • ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж, хоёр давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө. 
  • Өгөгдсөн маягтад гадаад паспортын мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ. 
  • Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгоно.
  • Шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарууллаа.

 

Эх сурвалж: ХӨСҮТ