Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбат: Дараа саруудаас шатахууны үнэ нэмэгдэх дүр зураг харагдаж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МонголбанкАМГТГ-аас аж ахуйн нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийв.

"НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "Он гарснаас хойш БНХАУ шатахууны жижиглэнгийн үнэд 12 удаа өөрчлөлт оруулсан. Үүнийг би шударга гэж бодож байна. Зах зээлийн зарчим ийм байх ёстой байх. НИК компанийг монополь гэж ойлгодог нь буруу. Тэгэхээр шатахууны жижиглэнгийн үнийг зах зээлийн чөлөөт зарчмаар тогтоодог. Шатахууны үнийн өсөлтийн хувьд гадаад зах зээлээс шууд хамаарна.

Өсөлтийн график харахад дараа саруудаас шатахууны үнэ нэмэгдэх дүр зураг харагдаж байна" гэв.

Цаашид шатахууны үнэ харьцангуй өсөхгүй гэж харж байгаа

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Хэдийгээр гадаад зах зээлийн түвшинд шатахууны үнийн өсөлт гарсан ч  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-аас цаашид нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

Цаашид шатахууны үнэ харьцангуй өсөхгүй гэж харж байгаа. Учир нь олборлогч орнууд оны эцэс гэхэд нэг баррель тосны үнийг 100 ам.долларт хүргэхгүй, үнийн өсөлтөд тодорхой хэмжээний хязгаарлалт хийхийн тулд олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байна.

АИ-92 бензиний үнэ 1,450 төгрөгт он дуустал байснаараа 14 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн. Үүнд улсын төсвөөс ямар нэгэн мөнгө гаргаагүй. Шатахууны үнэ нэмэх асуудал яригдаагүй. Засгийн газрын хуралдаанд цаашид шатахууны үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээ танилцуулна" гэлээ. 

 
Засгийн газар

ВИДЕО:

https://fb.watch/78oNjZnhgf/