Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Бичил болон Богд-Ар хороолол, тээврийн товчоо зэрэг 10 гаруй байршилд халуун ус хязгаарлана"

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 4-16-ны хооронд:

  1. Тээврийн товчоо орчмын хэрэглэгчид
  2. ТЗУГазар
  3. 2, 3, 4, 6-р бичил хороолол
  4. Төв гандан хийд
  5. Эх нялхасын эрүүл мэндийн төв
  6. УДДТ-103, 107, 108, 109, 110, 117, 118-аас хангагддаг хэрэглэгчид
  7. МҮОНРТ
  8. УДДТ-80
  9. 87, 73-р сургууль орчим
  10. Богд-Ар хороолол орчмын айл өрх, ААН-ийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх гэж буйг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ.

Засварын хугацаа 3-12 хоног үргэлжлэх юм байна. Эдгээр газрууд нь хуваарь ёсоор дулаан хангамжийн тоноглолд зуны засвар хийх хамгийн сүүлийн байршлууд юм.

Харин 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.