Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: Энэ оны эхний зургаан сард ААН-үүдийн алдагдал шатахууны литр тутамд 600 төгрөгт хүрсэн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуй нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийж байна.

Уул уурхайн сайд Г.Ёндон "Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа.

Вакцинжуулалтыг 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1,450 төгрөгт барихаар ААН-үүдтэй тохирсон байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн.

Дэлхийд олборлогч улсууд хамгийн хямд шатахуунтай байна. Үйлдвэрлэгч биш улсууд дотроо манай улсын шатахууны үнэ хамгийн хямд нь байгаа. 

Шатахууны үнийг огцом нэмсэн нь ААН-үүдийн үйл ажиллагаа доголдохоор байсантай холбоотой" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/78oNjZnhgf/